Газар эзэмших эрхийн гэрчилгээ шинээр болон шилжүүлэн авахад бүрдүүлэх материал

2020-03-25

ИРГЭН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ


1. Газрын гэрчилгээ, Кадастрын зургийн үнэ-7500 төг Дансны дугаар: Төрийн сан 100100029002

2. Хувийн хэргийн үнэ-8430 төгрөг Дансны дугаар: Төрийн сан 100100029002

3. Тэмдэгтийн хураамж-10000 төгрөг /төлбөрийн даалгаврын дугаар авч тушаана/

4. Газрын төлбөр- /Газрын хэмжээ, зориулалт, бүсээс хамааран бодно. Нэхэмжлэхийн дугаараар/

5. Хаягийн тодорхойлолт

6. Цахим үнэмлэхний хуулбар

7. Эзэмшил газарт эргэлтийн цэг үүсгэсэн акт

8. Захирамжийн хуулбар

9. Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуудас бөглөнө

10. Үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай газарт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулах. /БОАЖГазар/


ХУУЛИЙН ЭТГЭЭД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ


1. Газрын гэрчилгээ, Кадастрын зургийн үнэ-12500 төг Данс: Төрийн сан 100100029002

2. Хувийн хэргийн үнэ-8430 төгрөг Данс: Төрийн сан  100100029002

3. Тэмдэгтийн хураамж-20000 төгрөг /төлбөрийн даалгаврын дугаар авч тушаана/
4. Газрын төлбөр- /Газрын хэмжээ, зориулалт, бүсээс хамааран бодно. Нэхэмжлэхийн дугаараар/

5. Хаягийн тодорхойлолт

6. Цахим үнэмлэхний хуулбар

7. Эзэмшил газарт эргэлтийн цэг үүсгэсэн акт

8. Захирамжийн хуулбар

9. Улсын бүртгэлийн мэдүүлгийн хуудас бөглөнө

10. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулах. /БОАЖГазар/

11. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

 

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ БУСДАД ШИЛЖҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ


1. Газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний эх хувь
2. Кадастрын зураг эх хувь
3. Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх гэрээ хийх /нотариат/
4. Хоёр талын хүсэлт, өргөдөл
5. Багийн Засаг даргын тодорхойлолт
6. Иргэн бол-Цахим үнэмлэхний хуулбар, Хуулийн этгээд бол-улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
7. Татварт ХАОАТатвар төлсөн баримт /Иргэн-10%, Хуулийн этгээд-10%, хамаарал бүхий этгээд татвараас чөлөөлөгдөнө/.
8. Татварын лавлагаа
9. Газрын төлбөр төлсөн баримт зэрэг орно.
10. Газар эзэмших эрх шилжүүлэн авагч нь иргэн бол-Газрын гэрчилгээ, Кадастрын зургийн үнэ-7500 төг Дансны дугаар: Төрийн сан 100100029002

11. Тэмдэгтийн хураамж-10000 төгрөг /төлбөрийн даалгаврын дугаар авч тушаана/

12. Газар эзэмших эрх шилжүүлэн авагч нь аж ахуйн нэгж, байгууллага бол-Газрын гэрчилгээ, Кадастрын зургийн үнэ-12500 төг Данс: Төрийн сан 100100029002
13. Тэмдэгтийн хураамж-20000 төгрөг /төлбөрийн даалгаврын дугаар авч тушаана/

 

Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай Монгол улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг үндэслэн газрын төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгаа тул 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн газар эзэмших ашиглах гэрээг шинээр байгуулж байна. Иймд газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ГХБХБГазарт ирж гэрээгээ шинэчлэн байгуулна уу.

 

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР