Лабораторийн танилцуулга

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОРИЛТЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд аймаг, нийслэл, бүсийн тулгуур төвүүдэд барилгын материалын жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, барилгын материалын үйлдвэр, үйлдвэрлэл, технологийн парк, материалын сорилт, шинжилгээний иж бүрэн лаборатори байгуулах” зорилтын хүрээнд хүрээнд 2013 онд  21 аймагт  барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори байгуулахаар  шийдвэрлэсний дагуу манай аймагт “Бетон дүүргэгч материалын лаборатори” байгуулагдан Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтцэд харъяалагдан ажиллаж эхэлсэн.

2020 онд Үндэсний итгэмжлэлийн төвөөс MNS ISO/ IEC 17025: 2018 стандартаар баталгаажин итгэмжлэгдсэн. Манай лаборатори нь тоног төхөөрөмжүүдээ жил бүр “Эталон хэмжүүр ХХК”-ийн Хэмжилзүйн лабораториор шалгалт тохируулга хийлгэж баталгаажуулдаг.     

          Барилгын материалын лабораторийн үндсэн зорилго бол барилга байгууламжид хэрэглэх барилгын материал, түүхий эд, бүтээгдэхүүний чанарт тавих лабораторийн хяналтыг сайжруулах,  барилгын чанар, аюулгүй байдлыг хангах,  улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, барилгын материалыг холбогдох норм дүрэм, стандартад нийцүүлэх  явдал юм.

          Лабораторийн эрх барих дээд албан тушаалтан нь ГХБХБГ-ын дарга Т.Ариунболд, Барилгын материал, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд лабораторийн эрхлэгч С.Мөнх-Эрдэнэ, лабораторийн шинжээч  М.Сугаррагчаа, лаборатохийн лаборант Г.Хажидмаа нар ажиллаж байна.

   Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь  орчин үеийн  20 гаруй төрлийн  багаж, тоног төхөөрөмжийг ашиглан  барилгын түүхий эд материал, бүтээгдэхүүний  физик шинж чанарыг орон нутагтаа шинжилж байна.

          Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори нь  ямар нэгэн байгууллага, хувь хүний эрх ашигт үйлчилдэггүй,  үйл ажиллагааныхаа  цар хүрээнд тохирсон сорилтын болон шалгалт тохируулгын үр  дүнд чанарын баталгаа өгөхөд зайлшгүй шаардлагатай чанарын тогтолцоог бий болгон бодлого,  хөтөлбөр,  журам,  заавруудыг боловсруулан баталж мөрдөн ажиллаж байна.

          Орон нутагт Барилгын лаборатори байгуулагдсанаар  иргэн,  аж ахуйн нэгж байгууллага,  үйлдвэрлэлд   төрийн үйлчилгээг ойртуулсан,  харилцагчийг  чанарын мэдээллээр хангаж,   харилцагчдын зардлыг    хэмнэсэн,  цаг хугацааг хэмнэсэн, өдөр тутамын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний  чанарыг хянах  боломжийг олгосон  зэрэг   ихээхэн ач холбогдолтой болсон. Мөн барилга угсралтанд нийлүүлэгдэж буй материалын чанар дээшилж,  аж ахуйн нэгж байгууллага  өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн,  худалдан авч байгаа  түүхий эд,  материал, бүтээгдэхүүний чанар сайжирч, хөндлөнгийн хяналт үр өгөөжөө өгч байна.          

          Шинжээч, лаборантыг 2014 оноос хойш жил бүр БХТөвийн лабораторид  7-14 хоног дадлагажуулан ур чадварыг нь дээшлүүлэн ажиллаж байна.

          Лабораторид хөтлөгддөг   стандарт ажиллагааны  болон техникийн   8-9 төрлийн журналуудыг хөтөлж бүртгэлийг  хийж  баталгаажуулан лабораторийн үйл ажиллагааг  хэвийн тогтмолжуулж байна.

          Лабораторид ашиглагдаж байгаа тоног  төхөөрөмж, хэмжих хэрэгслийн баталгаажилтыг тухай бүрд нь хийлгэж  хэвийн ажиллах нөхцлийг хангаж техникийн журналуудыг хөтлөж хэвшүүлсэн.

Барилгын материалын   үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Барилгын хөгжлийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран чанарын баталгаажуулалт, тохирлын үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлэх, Лабораторийн чанарын гарын авлагыг боловсруулан итгэмжлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид хийгдэж буй ажлын  хүрээний тодорхойлолт

 

Д/д

Сорилтын төрөл

Шинжлэгдэх бүтээгдэхүүн

Тодорхойлогдох үзүүлэлт

Сорилтын арга, аргачлал

1

Физик, механик сорилт

Керамик тоосго ба гулдмай

Хэмжээний зөрүү /Урт, өргөн, зузаан/

MNS 0138:2010

Жин

MNS 0138:2010

Эзэлхүүн, жин

MNS 2915:1980

Шахалтын бат бэх

MNS 982:1980

Зөвшөөрөгдөх согог, гэмтэл

MNS 0138:2010

Ан цавын тоо

MNS 0138:2010

Ус шингээлт

MNS 983:1980

2

Зам талбайн хучилтын бетон хавтан

Шахалтын бат бэх

MNS 1272:1999

Геометр хэмжээс

MNS 4699:2016

Гадаргуугийн үзэмж

MNS 1228:1987

Ус шингээлт

MNS 2122:1985

3

Барилгын ажилд хэрэглэх элс

Нягт

MNS 2916:2014

Асгаасан нягт

Ширхэг хоорондын зай

Ширхэглэлийн модуль

Тоос, шаварлаг хэсгийн хэмжээ

Бүхэл шаврын агууламж

Чийглэг

0,14 мм-ээс бага хэсгийн агууламж

0,63 мм шигшүүр дээрх үлдэц

Ус шингээлт

Элсэнд агуулагдах хайрга

4

Барилгын ажилд хэрэглэх хайрга, буталсан хайрга, дайрга

Нягт

MNS 2998:2009

Асгаасан нягт

Ширхэг хоорондын зай

Бутлагдсан хэсгийн хэмжээ

Сүвэрхэг хэсэг

Бутрамтгай чанар

Тоос, шавар, шорооны хольц

Бүхэл шаврын хэмжээ

Нимгэн үзүүрлэг хэсгийн хэмжээ

Чийглэг

Ус шингээлт

5

Бетон сорьцоор бат бэхийг тодорхойлох

Шахалтын бат бэх

MNS 1272:1999

6

Хөөсөн, полистирол бүтээгдэхүүн

Зузаан

MNS ISO 29466:2010

Эзэлхүүн

MNS ISO 29470:2010

Чийг

MNS EN 1609:2010

Ус шингээлт

EN 12087

7

Автоклавын бус сийрмэг бетон гулдмай

Шахалтын бат бэх

MNS 1521:2016

Дундаж нягт (чийгтэй үеийн)

MNS 1521:2016

Дундаж нягт (Хуурай үеийн)

MNS 1521:2016

Гулдмайн жин

MNS 6054:2009

Чийг

MNS 1521:2016

Ус шингээлт

MNS EN 712-11:2016

8

Автоклавын хийт бетон гулдмай

Шахалтын бат бэх

MNS 1521:2016

Дундаж нягт (чийгтэй үеийн)

MNS 1521:2016

Дундаж нягт (Хуурай үеийн)

MNS 1521:2016

Гулдмайн жин

MNS 6054:2009

Чийг

MNS 1521:2016

Ус шингээлт

MNS EN 712-11:2016

9

 

Цемент

Хэвийн өтгөрөлт

MNS 0976:2008

Барьцалдах хугацаа

Нунтаглалт

Шахалтын бат бэх

Гулзайлтын бат бэх

Эзэлхүүний жигд бус өөрчлөлт

10

Үл эвдэх сорилт

Бетон, төмөр бетон бүтээц

Бат бэх

MNS ISO 1920-7:2006

Барилгын материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторид ирүүлэх дээжийн стандарт хэмжээ

дд

Дээжийн нэр, төрөл

Шинжилгээнд шаардлагатай дээжийн хэмжээ

1

Элс

15 кг

2

Хайрга 5-10 мм

20 кг

3

Хайрга 10-20мм

20 кг

4

Хайрга 20-40мм

20 кг

5

Сийрмэг бетон

2 Ширхэг

6

Полистрол хөнгөн бетон

2 Ширхэг

7

Элс хайрганы холимог

20 кг

8

Дайрга 5-10 мм

20 кг

9

Дайрга 10-20мм

20 кг

10

Дайрга 20-40мм

20 кг

11

Цемент (Дэлгэрэнгүй)

1 уут (50 кг)

12

Ердийн цул тоосго (керамик)

15 ширхэг

13

Өнгөлгөөний тоосго

25 ширхэг

14

Нүхтэй тоосго

15 ширхэг

15

Царууц тоосго

15 ширхэг

16

Бетон тоосго

15 ширхэг

17

Явган зам талбайн хавтан

15 ширхэг

18

Хөөсөнцөр

 2 м2

19

Бетон шоо

Бетон шоо 300 хүртэл марк  /10х10х10/

3 ширхэг

Бетон шоо 300-500 хүртэл  марк /10х10х10/

3 ширхэг

Бетон шоо 500-аас дээш марк  /10х10х10/

3 ширхэг

Бетон шоо 300 марк хүртэл марк / 15х15х10/

3 ширхэг

Бетон шоо 300-500  хүртэл марк   /15х15х10/

3 ширхэг

Бетоны марк 500 -аас дээш марк  /15х15х10/

3 ширхэг

Бетон цлиндр

3 ширхэг

Конусын суулт /барилга дээр/  тодорхойлох

Багажаар

Бетоны температур /барилга дээр/  тодорхойлох

Багажаар

Үл эвдэх сорилт /барилга дээр/ 

Багажаар

 

БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН СОРИЛТ ШИНЖИЛГЭЭНД АШИГЛАГДАЖ БУЙ ГОЛЛОХ  БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР