Даргын мэндчилгээ

                                           

  Манай цахим хуудсаар зочилж буй таны энэ өдрийн амгаланг айлтгахын сацуу  байгууллагынхаа хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

           Манай байгууллага нь орон нутагт Газрын тухай багц хуулиуд, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, бусад салбарын хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, норм нормативын хэрэгжилтийг зохион байгуулж, иргэд, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг өргөтгөн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газар зохион байгуулалтын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, газар нутгийг зурагжуулах, газрын кадастрын тогтолцоог боловсронгуй болгох, газрын мэдээллийн сан бүрдүүлэх, хот суурингийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулахад оролцох хэрэгжилтийг зохион байгуулах, барилгын бодлогын баримт боловсруулах, орон нутагт баригдах барилга байгууламжийн зураг төсөлд хяналт тавих, барилгын зураг төслийн болон барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд Барилгын тухай хууль, бусад хууль тогтоомж, барилгын норм ба дүрмийн хэрэгжилтийн хангуулах, инженерийн шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, шинэчлэлт, өргөтгөл засварын ажилд санал дүгнэлт гарган хяналт тавих, ашиглалтад хүлээн авах, барилгын материалын үйлдвэрлэлд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. 

          Өнгөрсөн хугацаанд бид бүхэн МУ-ын ЗГ, БХБЯам, ГЗБГЗЗГ-аас салбарын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, баримталж буй бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх ажлыг төлөвлөх, зохион байгуулах, газар зохион байгуулалтын төлөвлөлтийг боловсронгуй болгох, газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг аймгийн хэмжээнд нэвтрүүлэх, байгууллагын орон зайн мэдээллийн дэд бүтцийн суурийг бий болгох, газрын харилцаа, инженер хайгуул, геодези, зураг зүй, кадастрын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж хэрэглээнд нэвтрүүлэх, Улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлж буй барилга угсралт, өргөтгөл шинэчлэл, их засварын ажилд техникийн хяналтыг тавьж, аймаг, орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтын үйл хэрэгт хувь нэмрээ оруулан ажилласан.

          Цаашид байгууллагын ажилчдыг сургах, хөгжүүлэх, үйл ажиллагаандаа орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж ил тод, нээлттэй, байгууллага хоорондын хамтын ажиллагаанд тулгуурласан, иргэд, олон нийтийн оролцоо, хэрэгцээг хангасан газар зохион байгуулалт, хот байгуулалтын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэн ажиллах томоохон зорилт тавин ажиллаж байна.

          Та манай цахим хуудсаар тавтай зочилж, байгууллагын болон салбарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүрт нь бүрэн дүүрэн авч чадна итгэл төгс байна.

Сайн үйл бүхэн түгэн дэлгэрэх болтугай.

 

                              Хүндэтгэсэн:

                             Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга,

                             хот байгуулалтын газрын дарга                                                        Т.Ариунболд

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР