Чиг үүрэг
ГХБХБГазар нь иргэд, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг өргөтгөн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газар зохион багуулалтын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, газар нутгийг зурагжуулах, газрын кадастрын тогтолцоог боловсронгуй болгох, газрын мэдээллийн сан бүрдүүлэх, хот суурингийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө боловсруулахад оролцох хэрэгжилтийг зохион байгуулах, барилгын салбарын бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, орон нутагт баригдах барилга байгууламжийн зураг төсөлд хяналт тавих, барилгын байгуулагууд ААНэгжийн үйл ажиллагаанд Барилгын тухай болон бусад хууль тогтоомж, барилгын норм дүрмийн хэрэгжилтийг хангуулах, инженерийн шугам сүлжээний ашиглалт, хамгаалалт, шинэчлэлт, өргөтгөл засварын ажилд санал дүгнэлт гарган хяналт тавих, барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах, НАА-н байгууллагуудыг бодлого чиглэлээр хангах, барилгын материалын үйлдвэрлэлд мэргэжлийн дэмжлэг үзүүлж арга зүйгээр хангах зэрэг үндсэн чиг үүргийг биелүүлэн ажиллаж байна.