Бүрдүүлэх баримт бичиг

1. Газрын харилцаатай холбоотой үйлчилгээ:

“Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр /2025.03.06/-ийн өдөр хуралдаанаар баталсан ба Энд дарж танилцана уу. Тус журмын дагуу газартай холбоотой дараах үйлчилгээг www.egazar.gov.mn сайт болон Egazar аппликейшнээр дамжуулан авна уу:

  1. Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх
  2. Газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанд бүртгүүлэх, чөлөөлөх
  3. Эзэмшиж ашиглаж буй газрын зориулалт өөрчлөх
  4. Газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах
  5. Эзэмшил газраа бусдад ашиглуулах
  6. Эзэмших, ашиглах, өмчлөх газрын талбайн хэмжээ өөрчлөх
  7. Төрөөс нөхөн олговортойгоор эргүүлэн авах
  8. Эзэмшил газраа хэсэгчлэн шилжүүлэх
  9. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох
  10. Эзэмшиж буй газраа өмчлөх
  11. Газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар авах
  12. Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг дугаар бүртгүүлэх
  13. Нэгж талбар нэгтгэх, хуваах
  14. Газрын байршил өөрчлөх
  15. Газар эзэмшигч, ашиглагчийн оноосон нэр өөрчлөх
  16. Газрын эрхийн төрөл өөрчлөх
  17. Хамтран эзэмшигч нэмэх хасах
  18. Газрын талбайн хэлбэр /солбицол/ өөрчлөх
  19. Газар өмчлөх эрхийг эзэмших эрхрүү шилжүүлэх
  20. Гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэгүй газар өмчилж авах
  21. Газрын өмчлөх эрхийг гэр бүлийн нэг гишүүнд шилжүүлэх
  22. Хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа үнэгүй газар
  23. өмчилж авах
  24. Аж ахуйн зориулалтаар газар өмчилж авах
  25. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчилсөн газрын эрх шилжүүлэх
  26. Давуу эрхээр газар өмчилж авах
  27. Өөрийн хүсэлтээр газар өмчлөх эрхээс татгалзах
  28. Шүүхийн шийдвэрээр эрх сэргээх /түдгэлзүүлэх/

2. Барилга, хот байгуулалттай холбоотой үйлчилгээ: 

Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг зохион байгуулах

Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах

Архитетур төлөвлөлтийн даалгавар авах

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж : Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн : Б.Оюун-Ундрах

Холбоо барих утас : 88898859

Цахим шуудан : oyunundrakh.b@ovorkhangai.gazar.gov.mn

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР