“ГАЗРЫН ХАРИЛЦАА - ЦАХИМ ШИЛЖИЛТ”нээлттэй хаалганы өдөрлөг Хархорин суманд зохион байгуулагдана.

2022-04-21

Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь “ГАЗРЫН ХАРИЛЦАА - ЦАХИМ ШИЛЖИЛТ” аяны хүрээнд Хархорин суманд www.egazar.gov.mn газрын цахим систем, www.urban.gov.mn хот байгуулалтын кадастрын цахим системийг танилцуулах НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-ийг 2022 оны 04 сарын 25-ны өдөр Хархорин сумын Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим” 101 тоотод зохион байгуулна. Тус өдөрлөгөөр дараах үйлчилгээг үзүүлэх иргэд, хуулийн этгээдэд үзүүлнэ. Үүнд:

  • КАДАСТРЫН ЗУРАГ ХЭВЛЭХ
  • ГАЗРЫН ТӨЛБӨР ТӨЛӨХ
  • ГЭРЭЭ ХЭВЛЭХ
  • ГЭРЧИЛГЭЭ ХЭВЛЭХ
  • ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХИЙН 6 ТӨРЛИЙН ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
  • ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН 12 ТӨРЛИЙН ХҮСЭЛТ ИЛГЭЭХ
  • ҮНЭГҮЙ ГАЗАР ӨМЧИЛСӨН ЭСЭХ ЛАВЛАГАА ГАРГАХ
  • ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН БАРЬЦАА БҮРТГЭХ, ЛАВЛАГАА ТОДОРХОЙЛОЛТ ХЭВЛЭХ
  • ГАЗРЫН ТӨЛӨВ БАЙДАЛ, ЧАНАРЫН ХЯНАН БАТАЛГААНЫ АЖИЛ ХИЙЛГЭХ МЭДЭГДЭХ ХУУДАС ХЭВЛЭХ
  • КАДАСТРЫН ЗУРГИЙН ХЭМЖИЛТ ХИЙХ
  • WWW.URBAN.GOV.MN  /БАРИЛГА ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ/
  • БАРИЛГЫН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАНИЛЦУУЛГА

 

                                 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР