“Е-Mongolia”-д 5 төрлийн цахим үйлчилгээ нэвтэрлээ.

2022-05-16

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 09-оос 13-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж нутгийн захиргааны 15 байгууллагын 67 үйлчилгээг "E-Mongolia" системд нэвтрүүлснээс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас дараах 5 үйлчилгээ багтсан болно:

  1. Барилга байгууламжийн бүртгэлийн мэдээлэл, лавлагаа авах
  2. Барилга, байгууламжийг хот байгуулалтын мэдээллийн санд хаяг дугаар олгох
  3. Барилгын үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтанд оруулах холбоотой үйлчилгээнүүд
  4. Газрын орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй тэлсэн зөрчлийг мэдээлэх
  5. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын архивын лавлагаа авах үйлчилгээ

Эдгээр үйлчилгээнээс цахим системд “Газрын орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй тэлсэн зөрчлийг мэдээлэх” гэсэн үйлчилгээ шинээр нэмэгдэж байгаа ба энэхүү үйлчилгээ нь өөрийн болон нийтийн эзэмшлийн газрын орц, гарцыг хаасан, хашааг сунгасан, зөвшөөрөлгүй тэлсэн зөрчлийг e-mongolia-р дамжуулан ГХБХБГ-т мэдээлэх боломжтой болж байгаа юм/үйлчилгээг авах/.

Цахим системд шилжсэн төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Аюуш баатрын талбайд "Цахим Өвөрхангай" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан ба уг өдөрлөгт өөрийн байгууллагаас www.egazar.gov.mn цахим системийн талаар сурталчлан зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллалаа.

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР