ОРОН НУТАГТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ БОЛЛОО.

2022-05-16

2022 оны 05 дугаар сарын 12-оос 13-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод болсон “Орон нутагт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” бүсийн сургалтад Өвөрхангай аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, ГХБХБГ-ын Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга А.Энхцэцэг болон холбогдох мэргэжилтнүүд, дулаан үйлдвэрлэх, дамжуулах төвийн төлөөллүүд болон эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд хамрагдлаа. Сургалтын үеэр Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн "Барилгын эрчим хүчний үр ашгийн дээшлүүлэх нь" төслөөс барилгын дулааны алдагдлыг тодорхойлох "Дулааны камер" хүлээлгэн өглөө.

Тус төслийн нэгжээс сургалтыг орон нутагтаа зохион байгуулах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллахыг эрчим хүчний зохицуулах зөвлөлд үүрэг болгосон.

 

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР