ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН “НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ-ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ” 2022 ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ТУГ АЯЛАХ ХУГАЦААНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН

2022-05-02

Арвайхээр сумын ИТХ-аас 2022 оныг “НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ-ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ” зорилтот болгон зарлах тухай 2021 оны 07/04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газраас тус байгууллагад зорилтот жилийн туг аялах хугацаанд шалгуурыг ханган биелүүлэхээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган хэрэгжилтийг эхлүүлэн ажиллалаа.  Үүнд:

  1. Зорилтот жилийн хийх ажлын төлөвлөгөөг байгууллагын шуурхай хурлаар хэлэлцэн батлаж төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлэх ажлыг эзэнжүүлэн нийт албан хаагчдад хувиарлав.
  2. Байгууллагын коридорыг бүрэн тохижуулж их засварыг 1,500,000 (нэг сая) төгрөгийн хөрөнгөөр хийлээ.
  3. Нийт албан хаагчдаа хамруулан цэвэрлэгээ, ариутгалын материалд 50,000 (тавин мянга) төгрөг зарцуулан бүх өрөө, коридорт ариутгал халдваргүйжүүлэлт, их цэвэрлэгээ хийлээ.
  4. “Газрын харилцаа-цахим шилжилт”-ийн хүрээнд иргэдэд үйлчилгээ үзүүлэх буюу иргэд өөрөө өөртөө үйлчлэх таатай орчин бүрдүүлэх, сургалт мэдээллээр хангах буланг тохижуулахаар зардлыг төлөвлөн ажлыг эхлүүлээд байна. 
  5. Тасалгааны цэцгийн тоог нэмэгдүүлэх цонх тус бүрт 2-оос доошгүй цэцэг тарихаар төлөвлөн төлөвлөгөөний дагуу 10 ширхэг цэцгийн сав 50,000 (тавин мянга) төгрөгөөр авч тасалгааны цэцгийн тоог нэмэгдүүллээ.
  6. Гадна орчны хогийг тогтмол цэвэрлэж хэвшсэн. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний орчны хогийг түүж цэвэрлэсэн.
  7. Ногоон байгууламж, мод тарих сургалтанд 2 албан хаагчийг хамруулж зөвлөн туслагч бэлтгэн байгууллагын хашаанд 3 шинэс, 24 улиас, 54 хайлаасыг 376,000 (гурван зуун далан зургаан мянга) төгрөгийн хөрөнгөөр суулгалаа.
  8. Нийтийн эзэмшлийн талбайд нийтээр мод тарих ажилд албан хаагчдаа оролцуулан 8м шуудуу ухаж 57 хайлаасыг 189,000 (нэг зуун наян есөн мянга) төгрөгийн хөрөнгөөр суулгав.

Туг аялах хугацаанд хийсэн ажил үйлчилгээ, засвар, мод тарихад нийт 2,165,000 (хоёр сая нэг зуун жаран таван мянга) төгрөгийг зарцуулаад байна.

Одоо байгаа буюу төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн өмнөх зургийг тайланд хавсаргав.             

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР