Өвөлжөө, хаваржааны доорх газрын бүртгэл

2018-01-16

2003-2017 оны хооронд эзэмшүүлсэн хөдөө аж ахуйн газрын өвөлжөө, хаваржааны доорх газрын тоон мэдээллийн санг загвар файлын дагуу нөхөн оруулж, хийсэн ажлын тайлан, бүртгэл судалгааг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ үү.

Мэдээллийн санг үүсгэхдээ дараах 3 зааврыг баримтлана.

  1. Shapefile-н attribute буюу хүснэгтэн мэдээллийг Windows Unicode ашиглан текст бичиж оруулаад хадгалах үед ??????? болж хувирдаг. Үүнийг ArcGIS 10.1+ хувилбар дээр тохируулах аргын заавар
  2. /Загвар хүснэгт 1/-ийн дагуу excel бүртгэлийг хөтлөнө. Үүнд эрхийн баталгаажилт гэсэн хүснэгтэд газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаарыг бичиж болно
  3. Загвар Shapefile –ийг ашиглаж мэдээлэлээ оруулна. Юникод форматаар гараас бичиж оруулна.

Жич: ГЗБГЗЗГ-ын даргын тушаал, Загвар хүснэгт-1, Загвар shapefile, Unicode тохируулах заавар гэсэн файлуудыг хавсралтаар татаж авахаар байршуулсан болно.  

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР