Газар нутгийн нэрийн зураг
1:100 000–ны масштабтай 1210 хуудас байр зүйн зурагт улсын хэмжээний уул нуруу, дов, толгод, хөндий, хоолой, гол мөрөн, нуур, худаг, булаг, шанд гэх зэргийн 240 000 гаруй нэрийг тодотгон тогтоож, тухайн аймаг, сумын АДХ–ын гүйцэтгэх захиргааны хурал (хуучнаар), Улсын Газар нутгийн нэрийн байнгын комиссоор хэлэлцүүлж, геодези, зураг зүйн үйл ажиллагаа болон газрын зураг, атласт газар зүйн нэрийг тусган хэрэглэж ирсэн.
Тодотгон тогтоосон эдгээр нэрийг ашиглан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар нь МУИС-ийн хэл шинжлэлийн мэргэжилтнүүдтэй хамтран Монгол улсын хэмжээний газар зүйн нэрээр мэдээллийн сан байгуулах талаар ажилласны дүнд Улсын хэмжээний газар зүйн нэрийн мэдээллийн санг CD хэлбэрээр бэлтгэн газар зүйн нэрийн зүйлчилсэн 5 боть бүхий 8 толь бичгийг бэлтгэн гарсан.
“Геодези, зураг зүйн тухай” хуулийн 5.1.3-т заасны дагуу тодотгон тогтоосон Монгол орны 214805 нэрийг 2003 оны 10 дугаар сарын 30–ны Улсын Их Хурлын 42 дугаар тогтоолоор баталсан байдаг. Уг тогтоолд ”Газар зүйн нэрийн жагсаалтыг судалгаанд хэрэглэх, албан хэрэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мөрдүүлэх, гадаад улс, олон улсын байгууллагатай нэр солилцох, мэдээлэх зэрэгт ашиглаж байх” гэж заасан байна.
Улсын газар нутгийн нэрийн байнгын комиссын 1985 оны 3-р сарын 20-ны өдрийн “Өвөрхангай аймгийн газар нутгийн нэр батлах тухай” 10 дугаар тогтоолоор 11231 нэр байгааг тогтоож баталсан байдаг. Хаягжуулалтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Монгол газар нутгийн нэрийн зүйлчилсэн толь” гэсэн 5 боть номонд УИХ-ын 2003 оны 11-р сарын 31-ний өдрийн “Газар зүйн нэрийн жагсаалт батлах тухай” 42 дугаар тогтоолоор батлагдсан нийт 214805 нэрнээс Өвөрхангай аймгийн 18 сумын нэрийг ялгах ажил номноос хийгдэж 8818 нэрыг сумдын нэрээр ялгаж авсан.
Аймгийн ГХБХБГазар