Өвөрхангай аймгийн аймаг, сумын нутаг дэвсгэрийн хилийн цэс (1977 оны байдлаар)









БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1977 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар зарлигийн 1-р хавсралтаар батлагдсан Өвөрхангай аймгийн сумдын хилийн цэс
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1986 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 92 дугаар зарлигийн хавсралтаар батлагдсан Өвөрхангай аймгийн хил /Бүрд сумын хил цэс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Бүрд сумын хилийн цэс/-ийг тус тус баталсан байдаг.
Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын Яам /хуучин нэрээр/-ны захиалгаар “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хилийн цэсийг солбицолжуулж баталгаажуулах” ажлыг манай аймагт “Геоботаник” ХХК гэсэн мэргэжлийн байгууллага хийж гүйцэтгэн, холбогдох материалыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Худалд өргөн мэдүүлж, хурлаас гарсан саналаа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн.
Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015.05.11-ны өдрийн “Өвөрхангай аймгийн болон сумдын хилийн цэсийн солбицолыг батлах тухай” 35 дугаар тогтоол гарсан.
Энэхүү ажлын үр дүнд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлиг болон Улсын Их Хурлын тогтоолын дагуу Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн /аймаг, нийслэл, сум, дүүргийн/ хилийн цэсийн эргэлтийн цэгийг тодотгон солбицолжуулсан бөгөөд цоо шинээр өөрчлөөгүй болно.
Аймгийн ГХБХБГазар