Геодезийн байнгын цэг, тэмдэгт
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ ГЕОДЕЗИЙН
БАЙНГЫН ЦЭГ, ТЭМДЭГТИЙН 2016 ОНЫ ТООЛЛОГЫН МЭДЭЭ
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оын 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/858 дугаартай албан бичигт заагдсан Өвөрхангай аймгийн хэмжээнд байх геодезийн цэг, тэмдэгтийн судалгааг гаргахыг даалгасан. Энэ ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн а/300 дугаартай захирамжаар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт байгаа геодезийн байнгын цэг, тэмдэгтийн тооллого явуулах комисс томилогдож, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181 дугаартай “Геодезийн цэг, тэмдэгтийн тооллого явуулах тухай” албан бичгийг аймгийн 19 сумын Засаг дарга нарт хүргүүлж, сум бүрт цэг тэмдэгтийн тооллого явуулах комисс томилохыг үүрэг болгож ажилласан. Сум бүрт байгуулагдсан тооллогын комисс тухайн сумын нутаг дэвсгэрт байх геодезийн цэг, тэмдэгтийн судалгааг гаргаж Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ирүүлсэн ба нийт 19 сумын геодезийн цэг, тэмдэгтийн судалгааг нэгтгэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хүргүүллээ.
Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт дараах судалгаа бүртгэгдсэн байдаг. Үүнд:
- Аймгийн 19 сумын төв, суурин газар, газар тариалангийн бүсэд нийт 213 геодезийн байнгын цэг, тэмдэгтийг 2009 онд “Кадастрын зураглал ба газрын бүртгэл” төслийн хүрээнд “Геомастер” ХХК шинэчлэн баталгаажуулсан. Үүнд: GPS-ийн 47 цэг, Гравиметрийн 5 цэг, Өндрийн 10 цэг, Улсын геодезийн сүлжээний 9 цэг, Полигонометрийн 4 дүгээр ангийн 142 цэг, тэмдэгтийн нэгдсэн бүртгэлийг хүлээлгэж өгсөн.
- 2012 онд “Тэгш хэм групп” ХХК нь Хархорин сумын газар тариалангийн талбайд GPS-ийн 3 геодезийн байнгын цэг, тэмдэгтийг шинээр суулгаж акт, хувийн хэргийг газрын даамалд хүлээлгэж өгсөн байсан.
- “Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан геодезийн цэг, тэмдэгтийн тооллого хийх” ажлын хүрээнд 2003-2014 онуудад 1939 оноос хойш байгуулагдсан геодезийн бүх төрлийн сүлжээ, нивелирийн ба GPS-ийн, гравиметрийн сүлжээний болон кадастрын зураглалын сүлжээний цэгүүдэд судалгаа, тооллого хийх “Геосет” ХХК, “Жейл Баянбогд” ХХК , “МонМет Инженер” ХХК-ийн түншлэлийн баг хамтран хийсэн байдаг. Үүнд Өвөрхангай аймгийн 14 суманд нийт 72 цэг, тэмдэгтийг хамруулсан байна.
Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг шинээр нөхөн сэргээж, GPS-ийн хэмжилт хийж солбицолжуулах ажилд хамрагдах нутаг дэвсгэр |
|
Компаниудын нэр |
Геодезийн байнгын цэг тэмдэгтийг шинээр нөхөн сэргээх ажил хийгдэх аймаг сумдын нэр |
“МонМет Инженер”ХХК |
Өвөрхангай аймаг 1.Хайрхандулаан, 2.Нарийнтээл |
“Жейл Баянбогд”ХХК |
Өвөрхангай аймаг 1.Бат-Өлзий, 2.Хайрхандулаан, 3.Бүрд, 4.Есөнзүйл, 5.Баян-Өндөр, 6.Өлзийт, 7.Сант, 8.Төгрөг, 9.Зүүнбаян-Улаан, 10.Хархорин, 11. Хужирт, 12.Богд, 13.Уянга |
4. 2015 онд “1:1000-ны масштабтай байр зүйн зургийн тодруулалт, шинэчлэлтийн ажил”-ын хүрээнд "Спэйшл моделинг" ХХК нь устаж үгүй болсон цэгүүдийн оронд Тарагт суманд 1, Хужирт суманд 1, Хархорин суманд 3 нийт 5 ширхэг ГЦХ-2 хэлбэрийн төв бүхий цэгийг суулгасан.
5. 2015 онд шинээр өмчлүүлэх боломжтой газарт “Геомастер" ХХК-ийн Хархорин суманд 20, Хужирт суманд 14, Уянга суманд 10, Богд суманд 46 нийт GPS-ийн 90 геодезийн байнгын цэг тэмдэгтийг шинээр суулгасан.
6. 2016 онд сумдын газрын даамлын оролцоотойгоор триангуляцийн сүлжээний цэгийн тооллогоор 7 сумын нутагт 50 цэгийг бүртгэж фото зургийн авсан
2016 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд бүртгэгдсэн геодезийн байнгын цэг, тэмдэгтийн тоог сум тус бүрээр үзүүлэв.
- Арвайхээр - 31
- Баян-Өндөр – 41
- Бүрд – 30
- Бат-Өлзий – 14
- Баруунбаян-Улаан – 8
- Баянгол -37
- Богд – 88
- Есөнзүйл – 21
- Өлзийт – 15
- Зүүнбаян-Улаан - 8
- Гучин-Ус – 9
- Нарийнтээл – 30
- Сант – 30
- Тарагт – 12
- Төгрөг – 58
- Уянга – 21
- Хайрхандулаан – 42
- Хужирт – 30
- Хархорин – 67
Нийт – 592
2016 онд явуулсан геодезийн байнгын цэг, тэмдэгтийн тооллогоор Арвайхээр суманд 15, Баруунбаян-Улаан суманд 1, Бат-Өлзий суманд 2, Зүүнбаян-Улаан суманд 1, Уянга суманд 4, Хархорин суманд 7, Хужирт суманд 1 гэсэн нийт 31 цэг, тэмдэгт устсан дүнтэй байгаа ба цэг, тэмдэгтийн төрлөөр нь авч үзвэл GPS-ийн 1 цэг, Улсын геодезийн сүлжээний 1 цэг, Полигонометрийн 4 дүгээр ангийн 29 цэг үрэгдсэн байна.
Төв суурин болон газар тариалангийн тулгуур үндэслэлийн сүлжээний геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах үүднээс орон нутагт “Геодезийн байнгын цэг, тэмдэгтийг хамгаалалтанд авах тухай” сумын Засаг даргын захирамжийг гаргуулж актаар хүлээлгэн өгч эзэнтэй болгосон.
Мэдээ гаргасан:
Өвөрхангай аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн С.Зоригтбаатар