СУМДЫН ГАЗРЫН ДААМЛУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-03-03

Сумдын Газрын даамлуудын чадавхжуулах сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж 2026 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа. Тус сургалтаар

1. “Газрын мэдээллийн сангийн зөрчил арилгах, зөрүүтэй мэдээллийг засварлах талаар зөвлөмж” Газрын удирдлагын хэлтсийн дарга Ц.Хашхүү, Газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ариунболд, Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Энхболд нар

2. “Сэтгэл хөдлөлийн чадамжууд” сэдвээр аймгийн Насан туршийн боловсролын төвийн Хувь хүний хөгжил хариуцсан сургалтын менежер Г.Батцэцэг, Байгууллагын хэрэгжилт, төлөвлөлт хариуцсан менежерТ.Мягмарсүрэн нар

3. “Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системийн нэмэлт хөгжүүлэлт, Газрын кадастрын системийн үйл ажиллагаа” сэдвээр ГЗБГЗЗЕГ-ын Газар зохион байгуулалтын хэлтсээс цахим сургалт

4. “ГТ-7 тайланг гаргахад анхаарах асуудал, Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем анхаарах асуудал” сэдвээр Газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Цэвэлмаа

5. “Газрын мэдээллийн сангийн зөрчил арилгах, зөрүүтэй мэдээллийг засварлах талаар” Газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ариунболд,

6. “Цэг тэмдэгтийг геодезийн цахим системд бүртгэх” сэдвээр Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Зоригтбаатар

7. “Төрийн албаны стандарт” сэдвээр Захиргаа хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Дуламдорж нар тус тус сургалт орж, мэдээлэл аргазүйн зөвлөгөө өгсөн.

Мөн 2025 онд ажил мэргэжлээрээ тэргүүлсэн албан хаагчдад шагнал гардууллаа. 2025 оны “Улсын шилдэг даамал” болсон Хархорин сумын газрын даамал А.Норпилд батламж гэрчилгээг гардууллаа. Мөн аймгийн шилдэг даамлаар Бүрд сумын газрын даамал А.Балжинням, байгууллагын “Шилдэг мэргэжилтэн”-ээр Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Оюун-Ундрах нар тодорлоо.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн : Б.Оюун-Ундрах

Холбоо барих утас : 88898859

Цахим шуудан : oyunundrakh.b@ovorkhangai.gazar.gov.mn

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР