"ЖИЖИГ ХАЙРЦАГ ДАХЬ ТОМ СЭТГЭЛ" аянд нэгдлээ.

2025-12-12

         Монголын Сайн дурынхны төвийн санаачилсан “A ShoeBox Project Mongolia” буюу "Жижиг хайрцаг том сэтгэл" аяныг Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Өвөрхангай аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл, Өвөрхангай аймгийн Хүүхдийн зөвлөл хамтран зохион байгуулж байна. “A ShoeBox Project Mongolia” аян нь тусламж дэмжлэг шаардлагатай хүүхдүүдэд сэтгэл шингэсэн бэлгийг гутлын хайрцгаар дамжуулан хүргэдэг хүнлэг, дулаан уриалга бүхий сайн дурын хөтөлбөр юм.

        Тус аянд Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон нэгдэж, сургалтын хэрэглэгдэхүүн, ахуйн хэрэглэл, дулаан хувцас бүхий 3 хайрцгийг хүлээлгэн өглөө.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР