АРВАЙХЭЭР СУМЫН ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭ БҮХИЙ ГАЗАРТ ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР






2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу Арвайхээр сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт "9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц”-ны зориулалттай 1 нэгж талбар, 152377м2 газарт ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА нь аймгийн засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн "Газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зохион байгуулах тухай" А/616 дугаар захирамжийг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 14:00 цагт танхимаар зохион байгуулагдана.
БҮРТГЭЛ: Оролцогчид 2025 оны 12 дугаар сарын 24, 25, 26-ний өдрүүдэд 9:00 цагаас 18:00 цагт, мөн 12 дугаар сарын 30 өдрийн 9:00 цагаас 13:30 цаг хүртэл бүртгүүлнэ.
ЖИЧ: Дуудлага худалдааны ялагч нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Арвайхээр сумын орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 25/01 дүгээр тогтоолын дагуу авто болон явган зам, талбай, хүүхдийн тоглоомын талбай, гарц, зогсоол, ногоон байгууламж зэрэг орчны бүх тохижилтыг хариуцан хийнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу.
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт (дэнчинг Төрийн сан банк iban MN040090100100008402 Өв.ГХБХБ-ын газар н.с тоот дансанд),
3.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хураамжийн нэхэмжлэлийг itax.mta.mn) үүсгэж Өв. Улсын тэмдэгтийн хураамж 100100000941 тоот данс
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг хавсаргана.
6. Дээрх материалыг бүрдүүлэн дугтуйнд хийнт битүүлжилсэн хайрцагт хийнэ.
Холбоо барих: 70323720 88082739
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

































