“ХАМТДАА ШИЙДЬЕ” ҮЙЛ АЖИЛЛАГАА ХУЖИРТ, ХАРХОРИН СУМДАД БОЛЛОО.
2025-10-17




Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 09-10-ны өдөр Хужирт, Хархорин сумдад ажиллаж, “ХАМТДАА ШИЙДЬЕ” уулзалт, үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн байгууллагуудын үйлчилгээг нэг дороос үзүүлж, сум, орон нутгийн өмнө тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч ажиллаа.
Уг үйл ажиллагаанд аймгийн ГХБХБГ-аас Хужирт, Хархорин сумдад нийт 107 иргэнд өмчилсөн газрын эрх шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг олгох, газар болон үл хөдлөх хөрөнгийн хэмжилт зураглалын ажил хийж мэдээллийн санд оруулах зэрэг үйлчилгээг үзүүллээ.
Санал асуулга

































