ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ КИОСК МАШИН АЙМГИЙН ГХБХБГ-ЫН БАЙРАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын байранд газрын харилцааны цахим үйлчилгэх үзүүлэх Киоск машин ажиллаж байна. Тус киоск машинаар дамжуулан иргэд, хуулийн этгээд дараах үйлчилгээг авах боломжтой юм:
1.Үнэгүй газар өмчилсөн эсэх лавлагаа
2. Хамтран өмчилсөн эсэх лавлагаа
3. Нэгж талбарын тодорхойлолт
4. Эд хөрөнгийн эрхийн мэдүүлэг
5. Барьцааны тодорхойлолт
6. Кадастрын зураг хэвлэх
7. Гэрчилгээ хэвлэх
8. Гэрээ хэвлэх
9. Тооцоо нийлсэн акт хэвлэх
10. Хянан баталгааны мэдэгдэх хуудас авах
11.Хянан баталгааны дүгнэлт хэвлэх
12.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа
13.Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлага
14.Газар эзэмших эрхийн лавлагаа
Мөн дараах хүсэлтүүдийг илгээх боломжтой:
1.Газар өмчлөх эрхийг гэр бүлийн нэг гишүүнд шилүүлэх
2.Төрөөс нөхөн олговортой эргүүлэн авах
3.Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр газар өмчилж авах
4.Давуу эрхээр газар өмчлөх
5.Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх дуусгавар болгох
6.Эзэмшиж буй газраа өмчлөх
7.Газрын кадастрын мэдээллийн санд барилга, хаяг дугаар бүртгүүлэх
8.Нэгж талбар нэгтгэх
9.Гэрээ үүсгэх
10.Гэрчилгээ үүсгэх
Иргэд киоск машинаар үйлчлүүлэхдээ системд бүртгэлтэй утасны дугаараар дамжуулан нэвтрэх юм.