Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд “Шинэ Арвайхээр” орон сууцны цогцолбор хотхоныг 2025-2028 он хүртэл гурван жилийн хугацаанд байгуулна.
2025-04-11

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн хүрээнд Арвайхээр сумын гэр хорооллыг дахин төлөвлөлтөөр орон сууцжуулах шийдвэрийг аймгийн ИТХ-ын 2025 оны 03/05 дугаар тогтоолоор баталсан.
Тодруулбал, шинэ суурьшлын бүсийн 20 га талбайд кембрижийн хөтөлбөртэй 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, 30 блок 1600 айлын орон сууцыг 6 га ногоон байгууламжийн хамт байгуулах юм. Мөн багийн төв, өрхийн эмнэлэг гэх мэт төрийн үйлчилгээний байгууллагууд, спортын талбай, амралтын бүс, нас насны ангилалтай хүүхдийн тоглоомын талбай, өргөн хэрэглээний бараа худалдаа, үйлчилгээний төвийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоотой хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Санал асуулга