"Орон сууцжуулалт, дэд бүтэц" сэдэвт Өвөрхангай аймгийн барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо.

2025-03-31

 

Өвөрхангай аймгийн барилгын салбарын удирдах ажилчны зөвлөгөөн нь "Орон сууцжуулалт, дэд бүтэц-2025" сэдвийн дор 2025 оны 03 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

03 дугаар сарын 27-ны өдөр ШУТИС-ийн техникийн ухааны магистр, Барилгын зөвлөх үйлчилгээний "Эрдэм түм" ХХК-ийн захирал, Биет үзлэг-хэмжилтийн болон хэт авианы үл эвдэх сорилын ОХУ-ын 2-р түвшний, металл бүтээц гагнуурын оёдлын чанарын үл эвдэх сорилын Монгол улсын 2-р түвшний эксперт Л.Түмэндэмбэрэл, "Стати-Фикс" ХХК, Өвөрхангай аймгийн Политехник коллеж, Өвөрхангай аймгын ЗДТГ-ын "Нийгмийн бодлогын хэлтэс"-тэй хамтран орон нутгийн барилгын салбарын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилчдын дунд чадавхжуулах сургалт, семинарыг зохион байгуулсан.

03 дугаар сарын 28-ны өдөр  Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Сүлд танхимд зохион байгуулагдсан зөвлөгөөнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “БХТөв” ТӨҮГазар, Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо, Өвөрхангай аймгийн ЗДТГазар, Аймгийн ГХБХБГазар, Өвөрхангай аймгийн “Хөгжлийн төлөө” барилгачдын холбоо, Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллеж, орон нутгийн барилгын салбарын тусгай зөвшөөрөлтэй 47, техникийн нөхцөл олгодог 5 аж ахуй нэгж, 4 арилжааны банкны төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөний зохион байгуулагчаар Өвөрхангай аймгийн ЗДТГ, ГХБХБГ, “Хөгжлийн төлөө” барилгачдын холбоо, Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллеж нар хамтран ажиллаа.

Уг зөвлөгөөнд:

 ✅“Хот байгуулалтын тухай хуулийн хэрэгжилт, орон сууцжуулалтын талаар төрөөс баримтлах бодлого, Ипотекийн зээл” сэдвээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны СХОСБЗГ-ын Орон сууцны хангамжийн судалгаа, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Одбаатар,

✅ “Барилгын материал үйлдвэрлэлийн тохирлын гэрчилгээ баталгаажуулах заавар, зөвлөмж” сэдвээр Барилга хөгжлийн төв” ТӨҮГазрын Барилга, барилгын материал үйлдвэрлэл, баталгаажуулалтын хэлтсийн мэргэжилтэн Э.Энхжин,

✅ “Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт төрөөс баримтлах бодлого, түүний хэрэгжилт” сэдвээр “Барилга хөгжлийн төв” ТӨҮГазрын орон сууц нийтийн аж ахуйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Энхжаргал,

✅ “Барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо, шинээр батлагдсан баримт бичиг” “Барилга хөгжлийн төв” ТӨҮГазрын Норм нормативийн хэлтсийн мэргэжилтэн С.Анхтуяа,

✅Өвөрхангай аймагт олгогдож буй ипотекийн зээлийн талаарх танилцуулга Өвөрхангай аймгийн Монгол банкны ахлах мэргэжилтэн Ж.Энх-Амар,

✅ “Орон сууцны төлөвлөлт, угсралтын ажилд анхаарах асуудал” ШУТИС-ийн техникийн ухааны магистр, доктурант, Барилгын зөвлөх үйлчилгээний “Эрдэм түм” ХХК захирал,  Биет үзлэг -хэмжилтийн болон хэт авианы үл эвдэх сорилын ОХУ-ын 2-р түвшин, металл бүтээц гагнуурын оёдлын чанарын үл эвдэх сорилын Монгол улсын 2-р түвшний эксперт Л.Түмэндэмбэрэл,

✅ “Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны үйл ажиллагааны танилцуулга, барилгын салбарын өнгөрсөн ба өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар,

✅  Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны ажлын албаны мэргэжилтэн Ц.Цэндхүү, “2024 онд улс орон нутгийн хөрөнгөөр хийгдэж буй барилгын бүтээц, хийцлэлд илэрч буй зөрчлүүд” сэдвээр Аймгийн ГХБХБГазрын БХБХэлтсийн дарга  А.Энхцэцэг,

✅ “Хот байгуулалтын кадастрын цахим систем /www.urban.gov.mn/-ийн танилцуулга” сэдвээр ГХБХБГазрын БХБХэлтсийн Хот байгуулалтын кадастр, зураг төсөл, магадлал асуудал хариуцсан мэргэжилтэн С.Мөнхзаяа,

✅ “Түгээмэл тархацтай ашигт малтмалын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Т.Очирсүрэн тус тус илтгэл тавьлаа.

Өвөрхангай аймгийн барилгын салбарын өнөөгийн тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй санал солилцож, зөвлөгөөнөөс гарсан саналыг аймгийн удирдлагуудад хүргүүлж шийдвэрлүүлэх, гаргасан уриалга, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлэн ажиллахаар боллоо. Зөвлөгөөний үеэр хөндөгдсөн сэдвүүдээс ипотекийн зээлийн хүртээмж бага байгаа асуудлыг оролцогч аж ахуй нэгжүүд онцлон илэрхийлж байлаа.

03 дугаар сарын 29-ний өдөр Тус зөвлөгөөний хүрээнд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчдын хооронд спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүд тодорлоо.

Үүнд:

1. 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн:

          1-р байранд ГХБХБГ

          2-р байранд "Юу Зэт Эрдэнэ” ХХК, “Дуутын нуруу” ХХК хамтарсан баг

          3-р байранд "Арвай инженеринг” ХХК

2. Волейболын тэмцээн(Холимог):

          1-р байранд “Бако констракшн” ХХК

          2-р байранд "Өндөр богд хайрхан" ХХК

          3-р байранд Политехник коллеж

3. Олс таталтын тэмцээн:

          1-р байранд “ГХБХБГазар”

          2-р байранд “Өндөр богд хайрхан” ХХК

          3-р байранд "Юу Зэт Эрдэнэ” ХХК, “Дуутын нуруу” ХХК хамтарсан баг

4. Дартсны тэмцээн:

          1-р байранд Т.Баясгалан "Сод-Ээл” ХХК

          2-р байранд Б.Гал-Эрдэнэ "Зулбуян-Ундрах” ХХК, “Сонор бүрд” ХХК хамтарсан баг

          3-р байранд Т.Очирсүрэн аймгийн ЗДТГ нар тус тус шалгарч багийн нийт дүнгээр "Юу Зэт Эрдэнэ” ХХК, “Дуутын нуруу” ХХК хамтарсан баг тэргүүлэн “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР