“АЙМГИЙН НИЙТИЙН ЭДЭЛБЭРИЙН ГАЗРЫН ЗОРИУЛАЛТ, ХЭМЖЭЭ, ЗААГ, АШИГЛАЛТЫН ЖУРАМ"-ЫН ТӨСӨЛД САНАЛ ӨГСӨН БАЙДАЛ

2025-06-18

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас 2025 оныг "Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил" болгон зарласан.

Зорилтот хүрээнд дээрх журмын төслийн хэлэлцүүлгийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгууллалтын газраас сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, газрын даамлууд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүдийг хамруулсан 100 орчим хүний оролцоотойгоор 2025 оны 05 дугаар сарын 21-ний зохион байгууллаа.

Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасан байдаг.

Өвөрхангай аймгийн хэмжээнд өмчийн хэлбэр үл харгалзан нийтийн эдэлбэрийн газрын зориулалт, хэмжээ, зааг, ашиглалтыг харилцааг тус журмаар зохицуулах юм.

Мөн журмын төслийг Өвөрхангай аймгийн ГХБХБГ-ын цахим хуудас, пэйж хуудсаар олон нийтэд танилцуулан, саналыг 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл uvurkhangai@gazar.gov.mn цахим хаягаар хүлээн авсан байна. Дээрх хугацаанд нийт 70 хүнээс санал ирсэн байна. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж : Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн : Б.Оюун-Ундрах

Холбоо барих утас : 88898859

Цахим шуудан : oyunundrakh.b@ovorkhangai.gazar.gov.mn

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР