АЮУЛГҮЙ БАЙДАЛ-АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА” АЯНЫ ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ
2025-06-16




Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, техник, технологийн аюулгүй байдал, учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар хамтарсан “Аюулгүй байдал-Аюулгүй ажиллагаа” аяныг 2025 оны 05 дугаар сарын 27-оос 06 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталсан. Тус аяны хүрээнд Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдад ажлын хэсэг ажиллаж улсын болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга угсралтын ажилд урьдчилан сэргийлэх шалгалт хийж 120 зөрчил илрүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөн биелэлтийг хангуулахаар ажиллаж байна.
Санал асуулга