Сумдын Газрын даамлуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, 2025 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө баталлаа.

2025-02-18

Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн
төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл,
үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны "Аргачлал, загвар батлах тухай" 98 дугаар тушаалыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 19 сумдын газрын даамлуудтай 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Мөн Газрын даамлуудыг чадавхижуулах сургалт хийлээ. Чадавхижуулах сургалтын хөтөлбөрт 2025 оныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас “Иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан “Хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээ” сэдвээр Хүний эрхийн Үндэсний комиссын Өвөрхангай аймаг дахь референт Н.Туул, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр захиргаа, хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Дуламдорж нар сургалт хийв.

Сургалтын үеэр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газрын кадастрын хэлтсээс газрын удирдлагын системийн нэмэлт хөгжүүлэлийн талаар цахим сургалт, аймгийн архивч О.Дуламсүрэн “Архивын баримтаар хадгаламжийн нэгж үүсгэх аргазүй, Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт” сэдвээр сургалт авлаа. Мэргэжлийн чиглэлийн сургалтуудыг мэргэжилтнүүд тус бүр өгч, мэргэжил аргазүйн зөвлөгөөгөөр хангалаа.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР