БАЯН-ӨНДӨР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2024-05-10
2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дараах 4 нэгж талбарт ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДАА нь сумын засаг даргын 2024.05.09-ний өдрийн "Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа зохион байгуулах тухай" А/67 дугаар захирамжийг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 09:00 цагаас 15:00 цаг хүртэл цахимаар зохион байгуулагдана.
БҮРТГЭЛ:
Оролцогчид 2024 оны 06 дугаар сарын 05-ны 9:00 цагаас 06 дугаар сарын 11-ны өдрийн 15:00 цаг хүртэл “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтад бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт / Өв.Баян-Өндөр ЗДТГ н.с 100102055405 /,
3.Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хураамжийн нэхэмжлэлийг / itax.mta.mn/ үүсгэж Өв.БӨ Улсын тэмдэгтийн хураамж 100102000941 тоот дансанд/
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР, БАЯН-ӨНДӨР СУМЫН ЗДТГ
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР