ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛД ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД ТУСГАЙ ШАЛГАЛТ ЗАРЛАЛАА.
“Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.3-т заасан дарааллын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Үүнд:
- Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол тухайн албан хаагч;
- Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч;
- Бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.