5 сумын Газрын даамлын сул орон тоо гарсан байна

2023-05-24

     Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Зүүнбаян-Улаан, Өлзийт сумдын газрын даамал гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлээд байна. 

 

“Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.3-т заасан дарааллын дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Үүнд:

- Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол тухайн албан хаагч;

- Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч;

- Бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.

Д/д

Дотоод нэгж

Хариуцсан асуудал

Албан тушаалын нэршил

Албан тушаалын ангилал зэрэглэл

1

Газрын удирдлагын хэлтэс

Өлзийт сумын Газрын даамал

гүйцэтгэх

ТЗ-9

2

Газрын удирдлагын хэлтэс

Есөнзүйл сумын газрын даамал

гүйцэтгэх

ТЗ-9

3

Газрын удирдлагын хэлтэс

Зүүнбаян-Улаан сумын Газрын даамал

гүйцэтгэх

ТЗ-9

4

Газрын удирдлагын хэлтэс

Баян-Өндөр сумын Газрын даамал

гүйцэтгэх

ТЗ-9

5

Газрын удирдлагын хэлтэс

Бүрд сумын Газрын даамал

гүйцэтгэх

ТЗ-9

 
Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР