Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаа

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллаа. Газрын харилцааны болон хот байгуулалтын салбарт шинээр батлагдсан тогтоол журам, цаашид авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар орон нутгийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо илэрхийлэн харилцан ярилцлаа.
Энэхүү уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр “ГЗБГЗЗГ-ын үйл ажиллагааны товч мэдээлэл” сэдвээр танилцуулга хийсэн бөгөөд тус газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Хүрэлбаатар “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө” сэдвээр танилцуулга хийсэн юм. Түүнчлэн Хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Ж.Чингим “Хот байгуулалтын тухай” танилцуулга, мэдээлэл хийлээ.
Арвайхээр, Бат-Өлзий сумдын тэг гортигийг тэлэх, улсын тусгай хэрэгцээний газраас гаргах асуудал, сумдын хилийн цэсийн маргааныг хэрхэн шийдвэрлэх талаар Аймгийн Засаг дарга Г.Ганболд, Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, албаны бусад хүмүүс асуулт асууж хариулт авна өөрсдийн саналаа хэллээ.
Мөн Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт олон өөрсдийн үйл ажиллагааны талаар болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг ажлын хэсгийхэнд танилцуулан санал хүсэлтээ илэрхийллээ. Архивын үйл ажиллагааг хэрхэн сайжруулах 2019 онд болох Архивын улсын үзлэгт хэрхэн бэлтгэх талаар Архив, мэдээллийн төвийн мэргэжилтэн Ө.Дуламсүрэн заавар зөвлөмж өгч, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаа.